Jump to content

Курган муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Курган муж
Курганская область
Солбицол: 55°34′N 64°45′E / 55.567°N 64.750°E / 55.567; 64.750Солбицол: 55°34′N 64°45′E / 55.567°N 64.750°E / 55.567; 64.750
Улс Орос
Холбооны тойрогУралын ХТ[1]
Эдийн засгийн бүсУралын ЭЗБ[2]
Засаг захиргааны төвКурган[3]
Засаг захиргаа
  БиетМужийн Дум[4]
  Захирагч[5]Вадим Шумков
Газар нутаг
  Нийт71,488 км2 (27,602 бээр2)
  Байр43-р байр
Хүн ам
  Нийт776,661
  Тооцоо 
(2018)[8]
845,537
  Байр59-р байр
  Нягтрал11/км2 (28/бээр2)
  Хотын нутаг
63.9%
  Хөдөө
36.1%
Цагийн бүсUTC+5 (Yekaterinburg Time Edit this on Wikidata[9])
ISO 3166 кодRU-KGN
Улсын дугаар45
OKTMO ID37000000
Албан ёсны хэлОрос хэл[10]
Вэб сайтhttp://www.kurganobl.ru/

Курган муж (Орос: Курга́нская о́бласть; хас. Қорған облысы) нь Оросын нэгэн холбооны субъект (муж) юм. Засаг захиргааны төв нь Курган хот.

Курган муж нь Уралын Холбооны тойргийн бүрэлдэхүүнд багтах бөгөөд Оросын өмнөд хэсэгт оршино. Баруун талаараа Челябинск муж, хойд талаараа Свердловск муж, зүүн талаараа Тюмень муж, өмнө талаараа Казахстан улстай хиллэнэ.

1996 оноос Курган мужийн захирагчаар Олег Богомолов ажиллаж байна. Тэрээр Нэгдсэн Орос Намын гишүүн юм. Мужийн хууль тогтоох байгууллага нь 34 гишүүн бүхий Курган мужийн Дум болно. Өдгөө Нэгдсэн Орос Нам Думд олонхи суудлыг эзэлдэг.

Курган мужийн хамгийн том угсаатны бүлэг нь Оросууд (932,613) бөгөөд хүн амын 91.4%-ийг эзэлнэ. Бусад томоохон үндэстнийг дурьдвал, Татар (20,899) - 2%, Башкир (15,343) - 1.5%, Казах (14,804) - 1.5%, Украйн (11,243) - 1.1%. Үлдэх 0.5%-аас бага хувийг 140 гаруй үндэстэн ястны иргэд эзэлдэг байна. Мөн 391 иргэн өөрийн үндэс угсааг хэлэхээс татгалзсан аж.

  • Нийт хүн ам: 1,019,532
    • Хотын: 574,381 (56.3%)
    • Хөдөөний: 445,151 (43.7%)
    • Эрэгтэй: 470,578 (46.2%)
    • Эмэгтэй: 548,954 (53.8%)
  • 1000 эрэгтэйд ногдох эмэгтэй: 1,167
  • Дундаж нас: 38.2
    • Хотын: 37.5
    • Хөдөөний: 39.0
    • Эрэгтэй: 35.2
    • Эмэгтэй: 40.5
  • Өрхийн тоо: 388,304 (1,005,735 хүнтэй)
    • Хотын: 220,813 (566,984 хүнтэй)
    • Хөдөөний: 167,491 (438,751 хүнтэй)
  • Төрөлт (2008): 11,937 (1000-д 12.5)
  • Нас баралт (2008): 15,626 (1000-д 16.3)[12]

Мужийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр болно. Боловсруулсан газрууд нь тус бүс нутгийн гол байгалийн баялаг юм. Курганчууд газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулсны төлбөрөөс ихээхэн орлого олдог. Хөрш Тюмень, Томск мужуудын газрын тосны орд газруудаас Урал орчмын боловсруулах үйлдвэрүүд хүртэлх хоолой тус мужийг дайран өнгөрдөг байна.[13] Мужийн хамгийн том компани нь 29 оронд нийлүүлдэг БМП-2, БМП-3 явган цэргийн байлдааны машинуудаараа алдартай Курганмашзавод болно.[14]

  1. Президент Российской Федерации. Указ №849 от 13 мая 2000 г. «О полномочном представителе Президента Российской Федерации в федеральном округе». Вступил в силу 13 мая 2000 г. Опубликован: "Собрание законодательства РФ", No. 20, ст. 2112, 15 мая 2000 г. (President of the Russian Federation. Decree #849 of May 13, 2000 On the Plenipotentiary Representative of the President of the Russian Federation in a Federal District. Effective as of May 13, 2000.).
  2. Госстандарт Российской Федерации. №ОК 024-95 27 декабря 1995 г. «Общероссийский классификатор экономических регионов. 2. Экономические районы», в ред. Изменения №5/2001 ОКЭР. (Gosstandart of the Russian Federation. #OK 024-95 December 27, 1995 Russian Classification of Economic Regions. 2. Economic Regions, as amended by the Amendment #5/2001 OKER. ).
  3. Курган мужийн дүрэм, 13-р зүйл
  4. Курган мужийн дүрэм, 80-р зүйл
  5. Курган мужийн дүрэм, 78-1-р зүйл
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Татаж авсан: 29 August 2023.
  7. "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Federal State Statistics Service. Татаж авсан: 1 September 2022.
  8. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
  9. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
  10. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  11. Курган мужийн дүрэм, 10-р зүйл
  12. http://kurganstat.gks.ru/digital/region1/2007/demo1208.htm[permanent dead link]
  13. "Kurgan Region". Russia Profile. 2008-05-23. Archived from the original on 2010-08-11. Татаж авсан: 2009-05-23.
  14. "About company". Kurganmashzavod. Archived from the original on 2009-06-04. Татаж авсан: 2009-05-23.